Цар тахлын үеийн стрессийг хэрхэн ДАВАН ТУУЛАХ вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Коронавирусний халдварын үед дэлхий дахинд цар тахлын үеийн стресс гэх шинэ нэр томъёо бий болсон. Сэтгэл түгших, нойргүйдэх, уур уцаартай, аймхай болох зэргээр эхэлж, цаашлаад сэтгэцийн өвчлөлд хүргэдэг энэ стрессийг хэрхэн даван туулах вэ?

ДЭМБ-аас гаргасан уриалгад Монгол Улс нэгдсэн байдаг. Энэ уриалгад сэтгэцийн таагүй байдалтай хүмүүсийг ойлгож, хүндэлж хандсанаар тухайн хүн эдгэрэх нөхцөл болдог гэж өгүүлжээ. Бид стрессээ тайлж сурснаар өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах юм.

Сэтгэлзүйн зөвлөгөө авах бол иргэд та бүхэн СЭМҮТ-ийн 1800 2000 дугаарт хандаарай. Энэхүү утсан дээр мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, зөвлөгөө өгч байна. 

Стресс хэрхэн үүсдэг вэ?

Стресс гэдэг нэр томьёо нь “хүчдэл” гэсэн утгатай англи үг бөгөөд биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөнүүдийн улмаас (Даарах, өлсөх, сэтгэлийн дарамтад орох, гэмтэл авах гэх мэт) хүн болон амьтны бие махбодод үүсэж байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн” байдлыг стресс гэдэг.

Стресс үүсгэх гол хүчин зүйлүүдийг стрессор гэх бөгөөд стрессор гэдэг нь бие махбодод хүчдэлийн байдлыг үүсгэдэг тааламжгүй нөлөөнүүдийг хэлдэг. Тэдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь айх, түгших, чих, уурлах, бухимдах, үзэн ядах, сэтгэл гутрах зэрэг сэтгэлийн стрессор юм .

Хэрхэн даван туулах вэ?

Халдвар тарсантай адилхан нэг л өдөр дуусна тэгэхээр үүрд үргэлжлэхгүй зүйлийн төлөө стрессдэж суухын оронд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч дагаж мөрдсөнөөр бид хамтдаа давна. 

Мөн та дараах өөрчлөлтийг өөртөө болон гэртээ хийгээрэй:

 

  • Өрөөнийхөө дотоод заслыг өөрчлөх
  • Шинэ төрлийн хоолны жор турших
  • Шинэ хэл сурах
  • Минималист хэв маяг хэрэгжүүлэх
  • Шинэ бизнесийн санаа олох
  • Өөрийгөө сонсох

 

 

Top