ЭМЯ: Яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манай улсын хэмжээнд 32 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусний халдварын эсрэг 278 эмч тасралтгүй ажиллаж байна. 406 мянган хүн шинжилгээнд хамрагдсан. 25 объектын 5120 кв м газарт халдваргүйжүүлэлт хийлээ.

Гашуунсухайт боомтод 64 хүн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнгөрсөн хугацаанд 119 утсанд 3991 хүн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авлаа.

Дэлхий дахинд нийт 75.1 сая гаруй хүн халдвар аваад байна. Өдөртөө 808 мянган хүн шинээр халдвар авч байна. ОХУ, БНХАУ-д өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. ОХУ-д 26-28 мянган хүн шинээр халдвар авч байна. Голомтын идэвх өндөр хэвээр байна. Дэлхийн бусад улс,% ялангуяа Япон, БНСУ халдвар нэмэгдэж байна.  Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны ачаалал, ялангуяа эрчим эмчилгээний тасгуудын ачаалал нэмэгджээ. Өвчтөнүүд сэхээн амьдруулах хэсэгт шилжих нь нэмэгдэж байна.

Улаанбаатар хотод эрсдэл өндөр байна. Шинэ жил болох гэж буйтай холбогдуулан ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хязгаарлалтын дэглэмийг чанд сахих хэрэгтэй байна. Нийслэл хотод халдварын дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед хүн бүр амны хаалт зүүж, хүнтэй контактад орохгүй байх, стрессгүй, айж сандрахгүй байх, эд нэгдэлтэй байх, халдвар хамгааллын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна.

Яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна.

Top