Засгийн газар мэдээлэл хийж байна. Энэ үеэр нийслэлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн: Хатуу хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагад олгосон QR код үйлчилнэ. Нэмж 800 таксинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. 40-50 мянга орчим иргэнд нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын горимд нийцүүлэн ажиллах хүчин чадалтай.
Эдгээр зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад салбарт хамаарах ажилтан, ажилчид болон хувь хүмүүс гэртээ байж, хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байна.
Хотоос гарах хөдөлгөөнийг хориглох бөгөөд халдваргүй бүсээс орох хөдөлгөөнийг асуумж бөглөх зэрэг өмнө нь мөрдөж байсан журмын дагуу чөлөөтэй оруулна гэв.