ЭМЯ: Халдварын шинэ тохиолдол 19-өөр буурлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. (2020.12.22)

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улсад өнгөрсөн 24 цагт 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 19 тохиолдлоор  буурсан. Өнгөрсөн хугацаанд 41112 хүн шинжилгээнд хамрагдсан. ЗӨСҮТ-ийн лаборатори 4130 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд халдвар илэрсэн. ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори Гашуунсухайтад ажиллаж 101 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 119 дугаарын утсанд 8357 хүн хандаж зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Дэлхий дахинд халдвар эрчтэй тархаж байна. ОХУ-д 29 мянган хүн шинээр халдвар авсан нь өмнөх өдрөөс 1-2 мянган хүнээр нэмэгджээ. Монгол Улстай хил залгаа бүсүүдэд  халдварын тархалт сүүлийн үед байнгын өсөлттэй байна.

Гадаргуугийн цэвэрлэгээ сүүлийн үед анхаарал татаж байна. Эхний ээлжид бээлий зүүж, гадаргууг заавал савантай бүлээн усаар угаасны дараа ариутгал хийнэ. Нэг литр усанд 25 мл белизна хийж, ариутгалын шингэнийг бэлтгэнэ. Цэвэрлэгээ хийсний дараа өрөө, тасалгаанд агаар оруулахыг зөвлөж байна.

Сүүлийн үед дэлгүүрт хүний бөөгнөрөл үүсэх явдал ажиглагдаж байна. Архи дарс хүний дархлаа бууруулдаг тул ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахыг уриалж байна гэв. 

Top