Монгол Улс коронавирусний геномын дарааллыг дөрөвдүгээр сараас судалж эхэлсэн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 22

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. (2020.12.22)

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ мутац Англи улсаас гаралтай, Европын улс орнуудад тархаж байна. Африкийн улс орнуудад тархсан вирус арай өөр төрөл. Уханьд анх бүртгэгдсэн коронавирус бага зэргийн мутацад орж ирсэн.

Англид илэрсэн вирус генийн мутацад орсон гэж эрдэмтэд үзэж байна.

Монголын хувьд дөрөвдүгээр сарын сүүлээр вирусний геномын дарааллын судалгаа хийж, Европ руу явуулж, бүртгүүлсэн байгаа. Энэ нь илүү нарийн мэргэжлийн асуудал тул дэлгэрэнгүй мэдээллийг лхагва гарагт вирус судлаач П.Нямдаваа өгөх болно гэлээ. 

Top