АНУ-ын Хүүхдийн эмнэлзүйн академийн мэдээллээр, тус улсад нийт 1.8 сая хүүхэд коронавирусний халдвар аваад байна. Энэ нь тус улсад батлагдсан нийт халдварын тохиолдлын 12.3 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан хүүхдийн тоо цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Энэ сарын 10-17-ны хугацаанд тус улсад нийт 182 018 хүүхэд шинээр халдвар авчээ. Ингэхдээ хоёр долоо хоногт хүүхдүүдийн дунд тархсан халдварын тохиолдол 25 хувиар өссөн байна.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад халдвар авсан хүний тоо 18 саяд хүрч, 319 190 хүн эндээд байна.