Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. (2020.12.24)
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Монгол Улсад 24 цагийн хугацаанд коронавирусний таван тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 1069 тохиолдол батлагдлаа. 2678 эрүүл мэндийн ажилтан халдвартай тэмцэж байна.
ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь тир автомашины 417 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 119 утсанд 4784 хүн хандаж, мэдээлэл, зөвлөмж авлаа.
Дэлхий дахинд халдварын тархалт эрчимтэй хэвээр байна. ОХУ-д нэг хоногт 27 мянган хүн шинээр халдвар авчээ. Монголтой хил залгаа бүс нутагт 57-247 тохиолдлоор нэмэгдсэн. Азид хоёр улсад халдварын тархалт эрчимтэй байна. БНСУ-д 985 тохиолдол бүртгэгдсэн. Японд сүүлийн өдрүүдэд өвчлөл хоногт 3000-3500 нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 3721 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Монголын ард иргэд гэртээ байх, аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх. Үйлчлүүлж байгаа тохиолдолд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Гэртээ байх үед цэвэрлэгээ, ариутгал сайтар хийхийг зөвлөж байна гэв.
Эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдол Монголд төдийгүй дэлхий дахинд түгээмэл гарч байна. Цар тахлын үеийн стресс, ажлаасаа халшрах хам шинж гэсэн байдал эрүүл мэндийн ажилтнуудын дунд түгээмэл буйг судалгаа харуулж байна. Монгол Улсад халдвар авсан 30 орчим эмнэлгийн ажилтнаас 15-16 нь эдгэрээд байна.