ЭМЯ: Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1075 боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. (2020.12.25)

Энэ үеэр ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагт батлагдсан тохиолдол 6-гаар нэмэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1075 боллоо.

318149 хүн шинжилгээнд хамрагдсан байна. ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуун Сухайт боомтод 148 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнгөрсөн нэг хоногт 119 дугаар утсанд 5000 гаруй хүн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Дэлхий дахинд халдварын тархалт эрчимтэй хэвээр байна. ОХУ-д 27 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, зургаан мянга гаруй тохиолдол хил залгаа бүсүүдэд бүртгэгджээ.

Хонконг дахь нөхцөл байдал анхаарал татаж байна. Тус хотод Их Британид илэрсэн шинэ омгоор хоёр хүн халдварласан нь батлагдав.

 

Top