Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 80 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Дэлхийн дахинд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 80 саяыг давжээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, хамгийн сүүлийн үеийн байдлаар дэлхий даяар нийт 80 027 056 хүн халдвар авснаас 1 753 313 хүн эндэж, 45 145 454 өвчтөн эдгэрээд байна. Халдварын тархалтаар АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад 18 771 885 халдвар бүртгэгдэж, 330 345 хүн энджээ. Энэтхэгт 10 169 118 хүн халдвар авснаас 147 343 хүн нас баржээ. Бразилд халдварын 7 448 560 тохиолдол бүртгэгдэж, 190 488 хүн нас барсан бол дөрөвдүгээр бичигдэж буй ОХУ-д 3 021 964 хүн халдвар авснаас 54 226 хүн энджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд нийт 401 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд нас баралт 7.3 мянгаар нэмэгджээ. Өнгөрсөн 24 цагт батлагдсан шинэ тохиолдлын 48 хувь буюу 195 754 нь Европт, 120 363 Хойд болон Өмнөд Америкт, 33 506  нь Зүүн өмнөд Азид ногдож байна.
 

Top