Германы Хальберштадт хотын оршин суугч 101 настай Эдит Квойцалла хамгийн түрүүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн Германы иргэн болжээ.
Тус улсад бүх нийтийн вакцинжуулалт ням гарагт орон нутгийн 07.00 цагт эхэлж байгаа ч Квойцалла бямба гарагт “Comirnaty” вакцин хийлгэжээ. “BioNTech”, “Pfizer” компанийн хамтран бүтээсэн вакциныг ингэж нэрлэдэг. Квойцалла өндөр настны асрамжийн газар байдаг бөгөөд түүнтэй хамт бусад өндөр настнууд болон асрамжийн газрын ажилтнууд хамрагджээ.
Германд нийт 442 вакцин хийх төвийг байгуулснаас гадна явуулын багууд эмнэлэг, асрамжийн газар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очин тарилга хийх гэнэ.
Тус улсад юуны өмнө 80-аас дээш настай иргэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын оршин суугчид болон ажилтнууд, эрчимтэй эмчилгээ болон түргэн тусламжийн тасгийн эмч, сувилагч нарыг эхлээд вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Эрсдэлт бүлэгт нийт 8.6 сая хүн хамрагдаж байна.