Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусний халдварын шинэ тохиолдлууд сүүлийн дөрвөн өдөр дараалан илэрчээ. Бээжингийн халдварын голомт болоод байгаа Шуньи дүүрэгт хатуу хөл хорио тогтоож, 800 мянган оршин суугчийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
Бээжин хотын бүх дүүрэгт онц байдал тогтоож, Шуньи дүүрэгтэй хөрш Чаоянь дүүрэгт 234413 хүнийг шинжилгээнд хамруулснаас нэг ч халдварын тохиолдол илрээгүй гэнэ.
Хятад улс ирэх хоёрдугаар сарын 11-нд эхлэх цагаан сарын баяраас өмнө 50 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
Бээжин хотод үйлчилгээний газрууд ажиллах цагаа богиносгож, олон нийтийн арга хэмжээнүүдийг нэгдүгээр сарын 1-нээс цагаан сарын баяр хүртэл хориглосон байна. Халдвар илэрсэн цэцэрлэг, орон сууцны цогцолборыг битүүмжилж, оршин суугчид 14 хоног гэрээсээ гарахгүй аж. Мөн Шуньи дүүргийн Жинма аж үйлдвэрийн ажилчдын дунд дөрвөн тохиолдол нэмж батлагдсан байна.
Хятадын бусад мужид дээрхтэй адил арга хэмжээг хоёр долоо хоногийн турш мөрдөнө.