Манай улсад гэр бүлийн хүрээнд халдвар тархах ЭРСДЭЛ ӨНДӨР байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалаад манай улсад коронавирусний халдвар гэр бүлийн хүрээнд тархах эрсдэл дэлхийн бусад орнуудаас өндөр байгааг хэллээ.

Монголчууд ах, дүү, хамаатан садныхаараа их очдог, эмнэлэгт хэвтсэн нэгнийгээ олуулаа эргэдэг, эмнэлэгт үзүүлэхээр явж байгаа хүнийг олуулаа дагалдан явдаг зэрэг нь халдвар тархах бас нэгэн шалтгаан болж байгаа аж.

Түүнчлэн шинэ жилийн баярыг ах дүүсээрээ нийлэн тэмдэглэх, гэртээ зочин урих, баярын үеэр айлд зочлох зэрэг нь коронавирусний халдвар тархах шалтгаан болж байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.

Иймээс иргэд та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалж, шинэ жилийн баярыг зөвхөн өөрийн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээрэй. 

Шинэ жилийн баярын үеэр дэлгүүр орохдоо болон эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийг дагуулж явахгүй байх, тэдэнд эрсдэл учруулахаас хамгаалж та өөрөө ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг дахин сануулъя. 

 

Top