Баярын үеэр ГАДУУР ЗУГААЛАХГҮЙ байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байна. ЭМЯ-ны утсанд иргэд хандаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаа шийдүүлсээр байна. Дэлхий дахинд 81.4 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Лондон хотын эрдэмтдийн судалгаагаар коронавирусний шинэ төрлийн халдвар нь агаар, амьсгалын замаар халдаж байгааг анхаарууллаа" гэв.

Ковидын шинэ хувилбарын тархалт их хурдан байгаа учир энэ вирусний эсрэг вакцин яаж нөлөөлөх нь тодорхой судлагдаагүй байна. Иймээс иргэд та бүхэн баяр ёслолын үеэр гэртээ байж, гэртээ зочин урихгүй, гадуур зугаалахгүй байх нь халдвараас хамгаалах үр дүнтэй арга болж байгааг хэллээ. 

Нийслэл Улаанбаатар хот коронавирусний халдварын том голомт болоод байгаа учир иргэд нийслэлээс хөдөө орон нутгийг зорихгүй байх, халдварыг аймгуудад тархаахгүй байх нь мөн чухал юм. ЭМЯ-наас дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал хэд хэдэн давалгааг дамжин, хүндэрч байгааг харж байгаа учир хайртай бүхнийхээ төлөө өндөр сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

 

Top