Коронавирусний “британи” омог 41 улсад илрээд байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Коронавирусний “британи” омог одоогийн байдлаар 41 улс орон, нутаг дэвсгэрт илрээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

Энэ сарын 5-ны байдлаар, Их Британид анх илэрсэн VOC-202012/01 омог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зургаан бүс нутгийн тавд нь илрээд байгаад бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн 501Y.V2 омог зургаан улс, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна гэж ДЭМБ мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Их Британийн зүүн хэсэгт коронавирусний шинэ омог илэрсэн тухай мэдээлж байсан билээ. Коронавирусний энэ мутац өмнөх хувилбарыг бодвол илүү халдвартай бөгөөд ялангуяа хүүхдүүдэд илүү халдварлаж буй тухай эмч нар анхааруулж байгаа юм.

Top