ДЭМБ: Коронавирусний мутацад орсон хувилбар Европын 22 улсад бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Коронавирусний шинэ омог SARS CoV-2 (VOC) Европын 22 улсад бүртгэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ.

Бүх вирусний нэгэн адил КОВИД-19 вирус ч цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдсөн. Мутацад орсон коронавирус Европын 22 улс оронд илрээд байна гэж тэрбээр онцолжээ. Энэхүү хувилбар нь илүү хурдан тархдаг ч үүгээр үүсгэгддэг өвчний явц, хэлбэрт ихээхэн өөрчлөлт гараагүй гэнэ. SARS CoV-2 (VOC) бүх насныханд бүртгэгдсэн бөгөөд хүүхдүүд өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдаагүй гэж Клюге тодруулсан байна.

Францын эмч нар коронавирусний “британи” омгийн хоёр голомт тус улсад бий болсон тухай мэдээлжээ. Энэ хувилбараар дор хаяж 19 хүн халдварлаад байгаа ба эдгээр хүмүүс Их Британид зорчоогүй тул дотооддоо халдвар авсан гэж үзэж байна.

Top