Их Британи: Вакциныг хагас жил тутам хийх шаардлагатай болж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Хүн амыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хагас жил тутам хамруулах шаардлага болж магадгүй гэж Их Британийн Эрүүл мэндийн яамны сайд Мэтт Хэнкок Британийн Нийтийн танхимд үг хэлэхдээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, вакцины үйлчилгээ хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул хүмүүсийг вакцинжуулалтад дахин хамруулах шаардлага гарч болзошгүй. Вакцинжуулалтыг хэдий хугацааны хооронд явуулахыг мэдэхгүй. Магадгүй хагас жилд эсвэл жилд нэг удаа байх талтай гэж Хэнконк онцолсон байна. Ингэхдээ тэрбээр энэ сарын 5-нд Англид тогтоогоод буй хатуу хөл хорионы дараа эрх баригчид дахин ийм алхам хийхгүй байх гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Их Британи “Pfizer”,  “BioNTech” компаниудын хамтран гаргаж авсан вакциныг өнгөрсөн сарын 8-наас хэрэглэж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакциныг хэрэглэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар, тус улсад 1.3 сая гаруй хүн вакцин хийлгээд байна.

 

Top