ДЭМБ коронавирусний шинэ омог хурдацтай тархаж буйг хүлээн зөвшөөрөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

Их Британид илэрсэн коронавирусний шинэ омог эх хувилбараас илүү хурдан тархдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мариа ван Керкхове мэдэгджээ. 
Британийн эмч нарын хийсэн загварчлалаас үзвэл, шинэ омгийн нөхөн үржихүйн индекс нь 1.5 байгаа бол энгийн хувилбарынх нь 1.1 байна. Вирусний шинэ омог өмнөх хувилбартай адил замаар халдварладаг тул тэмцэх арга хэмжээ нь ижил байна гэж шинжээч онцолжээ.

Халдварын гинжийг таслахын тулд илүү хүчин чармайлт шаардагдаж байгаа ч КОВИД-19 энгийн хувилбар зэрэгцэн эргэлдэж байгаа нь нөхцөл байлыг хүндрүүлж байна гэж Керкхове онцолсон байна.

Одоогийн байдлаар, “британи” омог 41 улсад илрээд байна. Их Британид эмнэлгийн ачааллыг хэт нэмэгдүүлэхгүйн тулд Лондон хотод онц байдал зарлаад байна.

Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 86.7 саяыг давж, 1.9 сая хүн эндээд байна.

 

Top