ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр нийслэл хотод коронавирусний халдварын нийт 10 голомт бүртгэгджээ. Эдгээрийн 3-4 голомт нь өндөр идэвхтэй байна. Ялангуяа Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын хүн амын дунд голомт маш идэвхтэй байгаа аж. Иймээс Баянгол, Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэд онцгой анхааралтай байх шаадлагатай цаг үе ирсэн байна.
Халдвар голомтлон тархаж байгаатай холбоотойгоор халдварын үе шат бүрийг тодорхойлж, тохирсон арга хэмжээг авч байгаа аж. Хувь хүнд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авч, халдварын тархалтыг дөрвөн үет шатанд хувааж үзэхэд манай улсад гадаад болон дотоод орчинд хоёуланд нь амны хаалт зүүх түвшинд ирсэн байна.
Иргэд та бүхэн өвдсөн бол аль болох утсаар мэдээлэл авч, эмнэлэгт яаран ирэхгүй байх нь халдвараас өөрийгөө хамгаалах үр дүнтэй арга юм. ЭМЯ-наас иргэдийг аль болох гэр гэртээ байхыг уриаллаа.