ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэл хотод 3-4 голомт идэвхтэй байна. ЗӨСҮТ-ийн долоон баг 24 цагаар халдваргүйжүүлэлт хийж байна. Дэлхий дахинд 90.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилжээ. АНУ, Энэтхэг, Бразил улс халдварын тоогоор тэргүүлж байна. Их Британиас гаралтай мутацид орсон хувилбар нь дэлхий дахинд халдвар нэмэгдэхэд нөлөөлж байна" гэлээ.
Вакцины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Нийт 172 вакцин эмнэлзүйн шатны туршилтад байгаа аж. Олон оронд вакцин хийж эхэлсэн ч үр дүнг нь дэлхийн хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж мэднэ, халдварын тархварзүйд өөрчлөлт орно.
Дэлхий дахинд вакциныг хангалттай хийж эхэлсэн ч 2021 оныг хүн хооронд зай барих жил гэж ДЭМБ хэлж байгаа юм. Амны хаалт зүүх, гараа савандаж угаах, ариутгах, хүн хооронд зай барих зэрэг нь вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран бидний амьдралдаа мөрдлөг болгож хэвших зүйлүүд билээ.