ЭМЯ: Ойрын хавьтлуудын 90 гаруй хувьд нь халдвар илэрдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр хавьтлуудыг хэрхэн тусгаарлаж байгаа талаар "Халдвартай хүний ойрын хавьтал гэж үзсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. Ойрын хавьтлын хоёр дахь хавьтлыг гэрт нь 14 хоног тусгаарлаж, хоёр удаа шинжилгээ авч байгаа" гэлээ. Халдвартай хүний ойрын хавьтлаас 90 гаруй хувьд нь халдвар илэрдэг аж.  

Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдлээ. Эдгээрийн долоо нь БЗД-ийн 17 дугаар хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс бол хоёр нь "Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал байжээ. Мөн Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрлээ.

Өчигдөр шинээр оношлогдож ирсэн хавдартай нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв.

 

Top