Халдвар авсан ялтныг эмчлээд дараа нь цаазлана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

АНУ-д цаазын ялаар шийтгүүлэх гэж байсан хоёр ялтныг COVID-19 халдвар авсан тул ялыг нь хойшлуулжээ.

Newsweek-д бичсэнээр хүн амины хэрэгтэн Кори Жонсон, Дастина Хиггс нар Ерөнхийлөгч Доналд Трампын албан үүрэгт байхдаа цаазын ялыг гүйцэтгэх шийдвэр өгсөн сүүлийн хэрэгтнүүд болох ёстой байсан юм.

Гэвч тэд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тогтоогдож, өмгөөлөгч нар нь “Өвчний улмаас зовж байгаа хүнд тариа хийж, цаазлах нь тэднийг тарчлаан зовоож байгаа хэрэг” гэж давж заалдсан байна. Вашингтоны шүүхээс хүлээн авч, энэрэнгүй ёс зүйд нийцэхгүй хэмээн үзэж, цаазын ялыг гуравдугаар сарын 16 болгон хойшлуулжээ.

Одоо тэднийг эмнэлэгт эмчилж байна.

Жонсон 28 жилийн өмнө долоон хүнийг алсан хэргээр цаазын ял сонссон бол Хиггс гурван эмэгтэйг хулгайлан, амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.130) 2021 оны 01 сарын 15

Яасан энэрэнгүй тоглоом бэ ккк. Хүчин хийсэн хүнийг эхлээд засч тайган болгочоод шоронд хиймээр юм байна.

1  |  0
Top