Монгол Улсад халдварыг хүн амын 1 хувьд барих шаардлагатай гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын судалгааны талаар мэдээлэл өгөв. Монгол Улсад халдвар хүн амын 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбар доголдох тул халдварыг хүн амын 1 хувьд барих шаардлагатай байгаа аж. Одоо хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаагаа цаашид хэрэгжүүлсээр байх хэрэгтэй гэж ДЭМБ үзжээ. 

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй! Нийслэл Улаанбаатар хотод нийт 10 голомт бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. 

Дэлхий дахинд 90 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, сүүлийн өдрүүдэд Их Британиас гаралтай мутацид орсон хувилбар дэлхий дахинд халдвар нэмэгдэхэд нөлөөлж байна. Олон оронд вакцин хийж эхэлсэн ч үр дүнг нь дэлхийн хүн амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж мэдэх юм. Дэлхий дахинд вакциныг хангалттай хийж эхэлсэн ч 2021 оныг хүн хооронд зай барих жил гэж ДЭМБ зарласан билээ. 

Та вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүх, гараа савандаж угаах, ариутгах, хүн хооронд зай барих зэргийг амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй юм.

 

Top