Израилд “Pfizer” компанийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 13 хүний нүүр нь саажсан тухай орон нутгийн "Едиот Ахронот" хэвлэлд мэдээлжээ.
Израилийн Эрүүл мэндийн яам саажилтын шинж тэмдэг дор хаяж 13 хүнд илэрсэн тухай мэдээлсэн бол эмч нар амьдрал дээр ийм тохиолдол үүнээс ч олон гарсан гэж үзэж байна.
Вакцин хийлгэсний дараа нүүр нь саажсан өвчтөний ярьснаар, тариа хийлгэсний дараа хэдэн минутын дараа эрүү болох аман дотор нь хачин зовуурь мэдрэгджээ. Энэ мэдрэмж 28 цаг үргэлжилсэн бөгөөд бүрэн арилаагүй ч өөр зовуурь мэдрэгдээгүй гэж тэрбээр ярьсан байна.
Үүнтэй холбогдуулан Израилийн Эрүүл мэндийн яам вакцины эхний тунг хийлгэсний дараа саажилтын шинж тэмдэг илэрвэл зовуурь бүрэн арилтал хоёр дахь тунг хийлгэхгүй байхыг анхааруулжээ. Гэтэл эмч нар ийм тохиолдолд хоёр дахь тунг хийлгэх зөв эсэхэд эргэлзэж байгаа гэнэ.
Израил өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлсэн ба хоёр дахь тунг энэ сарын 10-наас тарьж эхэлсэн байна. Эхний ээлжид вакциныг эмч, эмнэлгийн ажилтнууд, анагаах ухааны сургуулийн оюутнууд, өндөр настны асрамжийн газрын ажилтнууд болон ард иргэдэд үлгэр дуурайлал болно гэж үзэн эрх баригчдын төлөөллийг хамруулжээ. Хоёр дахь ээлжид 60-аас дээш насныхан багтсан байна. Эхний тунг хоёр сая гаруй хүнд хийгээд байгаа бол хоёр дахь тунг 200 мянга гаруй хүн хийлгээд байна.