Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан нь батлагдсан тохиолдол 95 саяыг давлаа гэж АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль мэдээлжээ.
Хамгийн сүүлийн байдлаар, нийт 95 003 533 хүн халдвар аваад байна. Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд халдварын улмаас хоёр сая гаруй хүн эндэж, 52.2 сая хүн эдгэрээд байна.
Өнгөрсөн нэг хоногийн дотор батлагдсан тохиолдлын тоо 683 378-аар нэмэгдсэн бол, 12893 хүн халдварын улмаас нас баржээ.
Халдварын шинэ тохиолдлын 60 орчим хувь нь буюу 406 967 тохиолдол Хойд болон Өмнөд Америкт, 181 073 тохиолдол Европт, 31 862 тохиолдол Зүүн өмнөд Азид тус тус бүртгэгджээ.
Халдварын тоогоор АНУ (нийт 23 344 423 тохиолдол) тэргүүлж байгаа бол Энэтхэг (10 557 985), Бразил (8 393 492), ОХУ (3 568 209), Их Британи (3 357 365), Франц (2 846 971), Итали (2 368 733), Испани (2 211 967), Герман (2 033 518), Колумб (1 870 179), Аргентин (1 783 047), Мексик (1 609 735) удаалж байна.