КОВИД-19-ийн эсрэг биеттэй хүүхэд мэндэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Болгар улсад коронавирусний эсрэг биеттэй хүүхэд мэндэлсэн тухай тус улсын үндэсний радио мэдээлжээ.

Пазарижик хотын 28 настай оршин суугч эмэгтэй жирэмсэн байх үедээ коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтсэн байна. Вирусний улмаас ихэст өөрчлөлт гарч, ургийн хөгжлийг удаашруулсан тул эмч нарын шийдвэрээр түүнд кесарев хагалгаа хийсэн байна. Хагалгаа амжилттай болж, 2.75 кг жинтэй, 46 см хүү төржээ. Нярайд хийсэн шинжилгээгээр КОВИД-19-ийн эсрэг биет илэрсэн бөгөөд хүү цоо эрүүл гэнэ.  Удахгүй ээж, хүү хоёрыг эмнэлгээс гаргах аж.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, эхээс хүүхдэд халдвар шууд дамждаг эсэх нь одоогоор батлагдаагүй байна. Практик дээр эхийн бие дэх аливаа эсрэг биет хүүхдэд дамждаг бөгөөд нэг жилийн турш хүүхдийн биед  хадгалагддаг байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн Сингапурт халдвар авч, эдгэрсэн эхээс эсрэг биеттэй хүүхэд төрж байжээ.

 

 

Top