Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээ орнуудад КОВИД-19-ийн вакциныг сайн санааны илэрхийлэл болгож үнэгүй нийлүүлэхээр шийдвэрлэсэн тухай “ThePrint” хэвлэлд мэдээлжээ. Тус улс энэ сарын 3-нд Энэтхэгийн “Serum Institute of India” хүрээлэнд үйлдвэрлэсэн (SII), Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран гаргаж авсан “Covishield” болон “Bharat Biotech” компани, Энэтхэгийн анагаах ухааны судалгааны зөвлөлөөс хамтран гаргаж авсан “Covaxin” вакциныг бүртгээд байгаа юм.
Өнгөрсөн даваа гарагт (2020.01.18) тус улсын Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам болон Химийн бодис, бордооны яамны төлөөлөгчид “Bharat Biotech” болон “SII” компаниудын төлөөлөлтэй уулзан, экспортын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна. Сайн санааны илэрхийлэл болгон Энэтхэгийн Засгийн газар Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Мавритани улсад “Covaxin” вакциныг үнэ төлбөргүй нийлүүлэхээр төлөвлөж байгаа бол “Covishield” вакциныг Бутан, Афганистан, Балба, Бангладеш, Сейшелд нийлүүлэхээр зэхэж байна гэж албаны эх сурвалж мэдэгджээ.
Вакцинуудыг ойрын үед хүргэхээр төлөвлөж байна гэж албаны эх сурвалж дурдсан байна.