Хулгайгаар хотоос гарах, орох хөдөлгөөн гарсаар байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат: Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд хяналт хийж байна. Энэ сарын 1-19-ний хооронд 14 мянга гаруй  тээврийн хэрэгсэл, 27 мянга гаруй хүн орсон бол хотоос 17 мянга гаруй хүн гарсан. Постуудад 22 автомашинтай 40 алба хаагч хяналт шалгалт хийж байна. Хууль бусаар хотоос гарах, орох хөдөлгөөн хийсэн 50 гаруй тохиолдлыг таслан зогсоож, хууль бус хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 13 хүнийг тусгаарлаад байна.

Top