ЭМЯ: Үйлчилгээний газрын ажилчид нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Манай улсад 24 цагийн хугацаанд 19 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 11 тохиолдлоор нэмэгджээ. Халдвартай 2300 гаруй эмнэлгийн ажилтан тэмцэж байна.

Авто лаборатори Гашуунсухайт боомтод  315 жолоочид PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харуулдан тандалтын хүрээнд эрүүл мэндийн байгууллага, уул уурхайн салбарын 3667 хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Тусгай долоон утсанд 5 мянган хүн хандаж, зөвлөгөө авлаа. 

НОК-ийн шийдвэрээр үсчин, гоо сайхан, барааны дэлгүүрүүд ажиллахаар болж байна. Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй байгаа тул эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлах шаардлагатай. Ялангуяа үсчин ашиглах талбай бага байдаг, хүнтэй ойрын зайнаас харьцдаг, үс сэнсдэх үед вирустэй дуслууд өөр хүнд халдах аюултай байдаг тул амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай.

Үсчин өөрөө амны хаалт дээр нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. Эдгээр газрууд удаан хаагдсан байсан тул дараалал үүсэх магадлалтай тул урьдчилан цаг авах хэрэгтэй. Үсийг шүүрдэхгүй соруулах, алчуур хэрэгслийг ариутгах, 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлт хийлгэх шаардлагатай байна гэв. 

Top