Муурны төрсөн өдрийг тэмдэглэсэн 15 хүн халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

Чилид муурны төрсөн өдрийн баярт очсон 15 хүнээс коронавирус илэрчээ. “New York Post” хэвлэлд бичсэнээр, хэрэг явдал Валпараисо мужийн Санто Доминго хотод гарсан байна.

Эмч нарын үзэж буйгаар тэг өвчтөн нь муурны эзэн өөрөө байсан байх боломжтой гэнэ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, зочдын заримынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Ингэхдээ хэргийн эзэн өөрөө халдвар аваагүй гэнэ.

Эрүүл мэндийн яамны бүс нутгийн нарийн бичгийн дарга Франсиско Алварес энэхүү хэрэг явдлыг хариуцлагагүй үйлдлийн санаанд оромгүй жишээ гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Бельгид Санта Клаус өндөр настны асрамжийн газарт зочилсны дараа 18 хүн коронавирусний халдвараар нас барсан тохиолдол гарч байв. Гэхдээ тухайн тохиолдолд Санта өвөө бус байрны агааржуулалтын системд асуудал байсан гэж үзсэн байна.
 

Top