Энэтхэг улсад өгөрсөн нэг хоногийн дотор 347.058 хүнд коронавирусний эсрэг вакцин хийжээ. Энэ нь нэгдүгээр сарын 16-нд вакцинжуулалт эхэлснээс хойших хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Вакцинжуулалт эхэлснээс хойших эхний долоо хоногт 1.390.592 хүнд вакцин хийсэн ба энэ хугацаанд 24 цагт дунджаар 198.656 хүн вакцин хийлгэж байжээ.
Тус улс эхний ээлжид 10 сая эмч, эмнэлгийн ажилтан, 20 сая цагдаа, цэргийн алба хаагч зэрэг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй нийт 30 сая хүнд вакцин хийхээр төлөвлөжээ. Үүний дараа 50-иас дээш насны болон хууч өвчтэй 50 хүртэлх насны нийт 270 сая орчим хүнийг хамруулахаар ажиллаж байна. Энэ оны долоодугаар сар гэхэд тус улс нийт 300 сая хүнийг вакцинжуулалтад хамруулсан байх юм. Ингэхдээ вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэнэ.
Вакцинжуулалтын эхний ээлжид “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн “Covishield” болон Энэтхэгийн “Вharat Biotech” компанийн гаргаж авсан “Covaxin” вакциныг хэрэглэж байна. Үүнээс гадна хэд хэдэн вакцин эмнэлзүйн туршилтын янз бүрийн шатанд явж байгаа аж.