Тажикистан улс коронавирусыг бүрэн ялснаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон шинэ төрлийн коронавирусыг бүрэн ялснаа зарлалаа.

Парламентад үг хэлэхдээ Рахмон “Одоо манай улсад коронавирус байхгүй. Бүрэн устсан. Гэхдээ анхаарлаа сулруулж болохгүй. Ариун цэврийн дэглэмээ мөрдсөн хэвээр байх хэрэгтэй. Бид цар тахлын эсрэг тэмцэхийн тулд COVID-19-ийн эмнэлэгт 7000 шинэ ажлын байр бий болгосон. Үр дүнд хүрлээ” гэж мэдэгдсэн юм.

Тажикситанд халдварын нийт 13714 тохиолдол гарч, 91 хүн амиа алдсан. Сүүлийн 15 хоногт шинэ халдвар бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top