АНУ-ын Конгрессын гишүүн Стивен Линч “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авчээ.
“The Washington Post” сонинд мэдээлснээр, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд болсон Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолоос өмнө хоёр дахь тунг хийлгэсэн бөгөөд ёслолын өмнөх өдөр хийлгэсэн шинжилгээний хариу сөрөг байсан гэнэ.
Одоогийн байдлаар, түүнд шинж тэмдэг илрээгүй ба долоо хоног өөрийгөө тусгаарлах аж.
Нэгдүгээр сард “Pfizer” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Норвеги болон Европт нийлүүлэх вакцины хэмжээг түр хугацаанд бууруулах шийдвэр гаргаад байна. Үүнээс өмнө Норвегид вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол Израилд вакцин хийлгэсэн 13 хүний нүүр саажих шинж тэмдэг илэрч байв. Франц улсад “Pfizer/BioNTech” вакцины сөрөг нөлөө 135 хүн ажиглагдаж, өндөр настай есөн хүн вакцин хийлгэсний дараа өөд болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Oros, hyatad 2 yag unenee helelee yu? Kkk
oros vaktsen l naidvartai yum bnaa.odoo boltol neg hvnd sorog noloo algaa daa..
Aztai ni yhehgyi,jaahan AZ dutval nyyr saajina,harshil garaad alga bolvol ih yum,tsaashdaa yamar urhagtaig chutgur byy med?!?!