Хятад улс Монгол зэрэг улсад вакцин тусламжаар нийлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

БНХАУ Пакистанд хүмүүнлэгийн тусламж болгон коронавирусний эсрэг вакцин анх удаа нийлүүллээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгджээ.

Тэрбээр даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Хятад улс вакциныг хүмүүнлэгийн тусламж болгон Пакистаны нийслэл Исламабад хотноо хүргэв гээд энэ нь Хятад улс гаднын улс оронд вакциныг хүмүүнлэгийн тусламжийн хувиар нийлүүлж буй анхны тохиолдол юм гэж тодотгожээ.

Түүний мэдэгдсэнээр, Хятад улс Бруней, Балба, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь, Зимбабве зэрэг хөгжиж буй 13 оронд хүмүүнлэгийн тусламж болгон вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүний дараа шаардлагатай тохиолдолд хөгжиж буй 38 оронд нэмж тусламж үзүүлэхээр зэхэж байна гэж Ван Вэньбин мэдээлжээ.

Түүнчлэн, Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” механизмын хүрээнд мөн хөгжиж буй улс орнуудад вакцин олгож байгаа гэнэ.

 

Top