А.Амбасэлмаа: 61 хүнээс коронавирус илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 20853 PCR шинжилгээ хийхэд 61 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод илэрлээ. Бүгд ойрын хавьтлууд болон голомтлон гарч буй “Монгол Шир”, Бэлхийн гутлын цэх, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газартай холбоотой. Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1153 боллоо. Нийт дотоодын халдвар 1479 болсон бол өнгөрсөн нэг хоногт 19 хүн эдгэрч гарлаа. Нийт халдвар авсан 1989 хүнээс 1449 хүн эдгэрлээ.

Одоогийн байдлаар, 527 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд нэг, хүнд таван хүн байна.

Сүүлийн үед халдварын тархалт тэлж байна. “Монгол Шир” компанитай холбоотой 47 тохиолдол байхад 22 нь ажилчид байна, гутлын цехийн зургаан ажилчин халдвар авахад ойрын хавьтал нь 31, ББСБ-ын долоон хүнтэй улбаатай 42 хүн халдвар авсан, “Х Апартмент”-ын 3-4 хүн халдвар авсан байхад цааш нь 13 хүн өвчилсөн. “Амгалан” амаржих газарт долоон тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь ээж, бусад нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Тиймээс  тус амаржих газрын үйл ажиллагааг зогсоох эрэмблэн ангилалт хийхэд халдвар гарсан тул дахин эрэмблэн ангилалт хийж, зарим ээжүүдийг гэрт нь гаргасан.

 

Top