Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.06/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Нийслэл хотод 12 голомт өндөр идэвхтэй байна. Голомт өндөр байгаагийн шалтгаан нь тухайн байгууллага халдвар хамгааллын дэглэмийг сайн сахихгүй байна, хүний бөөгнөрөл үүсгэж байгаатай холбоотой халдвар нэмэгдэж байна.
Монголд нэг өвчилсөн хүн дөрвөн, зарим тохиолдолд 8-12, 25 хүнд халдвар тарааж байна. Гэтэл дэлхий дахинд нэг халдвартай хүн 1-2 хүнд халдвар тарааж байна гэсэн судалгаа байна.
Тиймээс хүмүүс хоорондын харилцааг хязгаарлаж, цахимаар ажиллаж, амны хаалт зүүх шаардлагатай байна. Өвчлөл нэмэгдэх хандлага тархвар судлалын судалгаанаас харагдаж байгаа тул гэртээ байх, дархлаагаа сайжруулах, өөрийгөө чийрэгжүүлэх, илчлэг сайтай хоол унд хэрэглэх, аарц, барагшуун, хунчир, чацаргана зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Үндэсний тоглоом зэргийг тоглож сэтгэл санаагаа тайван байлгаж, айдас хүйдэст автахгүй байх нь чухал.