Коронавирусний аюултай мутац шинээр илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Их Британи зэрэг улсад коронавирусний шинэ мутац дахин илэрлээ гэж “Guardian” хэвлэл мэдээлжээ. Шинэ мутац В1525 гэсэн нэршил авчээ.

Эдинбургийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр, шинэ мутац одоогийн байдлаар 10 улс оронд илрээд байна. Тухайлбал, Их Британид 32, Данид 35, Нигерид 12, АНУ-д долоо, Францад тав, Гана, Австрали, Канад, Иордан, Испанид тав орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавирусний шинэ хувилбарын “Е484К”  мутац нь эсрэг биетэд тэсвэртэй тул судлаачдын сэтгэлийг ихээхэн түгшээж байна гэж тус хэвлэл онцолжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их Британид коронавирусний “VUI-202012/01” мутац илэрч байсан билээ. Эл хувилбар одоогийн байдлаар 80 гаруй улсад бүртгэгдээд байна.

 

Top