Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 24261 өрх шинжилгээнд хамрагдана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24261 өрхийн тус бүр нэг гишүүнээс суурин 18 цэг, явуулын 50 баг шинжилгээ авна. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аян дуустал долоо хоног үлдээд байна. Өнгөрсөн таван хоногийн дотор 26 хүн халдвартай нь тогтоогдлоо.

Буяны үйл ажиллагаанд оролцох хүн дурын цэгт очин PCR шинжилгээ өгөх боломжтой. Мөн гэр бүлийн нэг гишүүн нь шинжилгээ өгсөн байхад бусад гишүүд өгөх шаардлагагүй. Зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчид гэр бүлийн хүнийхээ шинжилгээний хариуг үзүүлээд ажилдаа явах боломжтой.

Хөл хориог анх удаа өнгөрсөн 11 сарын 11-нээс эхлэн тогтоож байсан. Энэ удаагийн хөл хорионы үеэр хөдөлгөөнийг 96-98 хувь хязгаарлаж байна. Өнөөдрөөс эхлэн 24 хүнсний бөөний төв үйл ажиллагаагаа сэргээж байна. 14 салбар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаа. Төрийн алба тав хүртэлх хувийн ажилтнуудаа ажиллуулж байна.

Энэ сарын 23 хүртэл хөл хорио үргэлжилж буйг санаж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

 

Top