ДЭМБ эдгэрсэн хүмүүст КОВИД-19 вакцин хийлгэхийг зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцин хийлгэх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах шинжээч Сумья Сваминатан мэдэгджээ.

ДЭМБ халдвар авсан эсэхээс үл хамааран коронавирусний вакциныг хийлгэхийг хүн бүрд зөвлөж байна гэж тэрбээр онцолсон байна. Халдвар аваад эдгэрсэн ихэнх хүмүүст дархлаа бий болдог ч зарим тохиолдолд хүчтэй дархлаа тогтож чаддаггүй байна. Ялангуяа шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүст хүчтэй дархлаа тогтож чаддаггүй гэнэ. Дархлааны тогтолцоо ижил төрлийн эсрэг биет, уургийг таньдаг тул вакцин халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дархлааны хариу үйлдлийг илүү хүчтэй болгох аж. Гэхдээ вакциныг зөвхөн насанд хүрсэн хүмүүс хийлгэх боломжтой гэж ДЭМБ-ын төлөөлөгч онцолжээ.

КОВИД-19 өвчтөнд дархлаа хэр удаан тогтдог нь одоогоор тодорхойгүй  мэдээлэлгүй байна гэж Сваминатан дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top