АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн коронавирусний эсрэг вакциныг хэт баг температурт хадгалах шаардлагагүй гэж “Pfizer” компани мэдэгджээ.
Тус компани АНУ-ын Хүнс, эмийн чанарын газарт хүргүүлсэн шинэчилсэн мэдээллээс үзвэл вакциныг -25 -аас -15 градуст хадгалах боломжтой гэнэ. Хэрэв хадгалалтын энэхүү горимыг зөвшөөрвөл вакциныг хоёр долоо хоног хадгалах боломжтой юм.
Вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд тус компани тогтвортой байдлын судалгаа байнга хийж байна.
“Pfizer” компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Альберт Бурлагийн хэлснээр, хадгалалтын энэхүү горимыг зөвшөөрсөн тохиолдолд эмийн сан болон вакцинжуулалтын төвүүдэд вакциныг нөөцийг удирдах илүү уян хатан боломжийг бүрдүүлнэ.
“Pfizer/BioNTech” вакциныг -60 –аас -80 градусын нөхцөлд зургаан сарын турш хадгалах нөхцөлтэй байсан. Гэсгээсэн вакциныг 2-8 градусын нөхцөлд таван хоногоос хэтрэхгүй хугацаанд хадгалах юм. Вакциныг тусгай саванд хүргүүлж байгаа бөгөөд эдгээр савыг 30 хоног хүртэлх хугацаанд түр хадгалах сав болгон ашиглах боломжтой юм. Ингэхдээ таван хоног тутам хуурай мөсөөр дүүргэх ёстой аж.
Сэтгэгдэл ( 5 )
хэдэн сая тунггийн хадгалалтын гроимыг ингээд амархан өөрчилчихөж болдог л юм байх даа, улаан цагаандаа ч гарч байна даа
Мань мэтэд энэ Pfizer нь хүртэх юм боловуу. Эрх мэдэлтэнүүд нь түрүүлж хийлгээд дуусах биз
hudlaa
Хадгалалтын горим зөрчвөл вакцин биш хор болно. Хуурай мөс гэж ямар мөс байдаг юм бэ? Бичээч энийгээ өөрөө ойлгосон уу? -70 градуст хадгалж чадахгүй бол авах хэрэггүй. Монголчууд хариуцлагатай этгээдүүд биш ш дээ.
bolor awgay baga geed bichchikhej chaddagguyee , bag , baga \n