Японы баруун хэсэгт коронавирусний “БРИТАНИ” хувилбар тархаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Японы баруун бүсийн Кобе хотын эрх баригчид тус бүс нутагт коронавирусний “Британи” омог эрчимтэй тархаж буй талаар мэдээлжээ.

NHK телевизийн мэдээлснээр, өнгөрсөн хоёрдугаар сарын эхний долоо хоногт КОВИД-19 халдвар авагсдын 4.6 хувь нь “британи” омгоор халдварласан байсан бол хоёр дахь долоо хоногт энэ үзүүлэлт 10.5 хувь, гурав дахь долоо хоногт 15.2 хувь болж өсжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хотын эрх баригчид шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Коронавирусний шинэ хувилбарууд гарсантай холбогдуулан Япон улс 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн гаднын иргэдэд виз шинээр олгохоо зогсоосон билээ. Хожим нь тус улсад онц байдал зарлаж, хязгаарлалтын хугацааг энэ сарын 7-ныг хүртэл сунгасан.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 434 мянга гаруй хүн халдвар авч, 7.9 мянган хүн энджээ.

 

 

Top