Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа эмч нар, хариу арга хэмжээний багийнхныг вакцинжуулна" гэлээ. Манай улсад одоогоор 11100 гаруй хүн вакцинд хамрагджээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулалт бус үндсэн үйл ажиллагаа нь явагдаж, Эрүүл мэндийн төвүүд дээр цэг байгуулан иргэдийг вакцинжуулж байгаа аж. Өдөрт 1000-2000 хүн вакцинд хамрагдаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Цаашдаа вакцины хангалттай холбоотойгоор хийх дарааллыг тогтоож байгаа аж.
Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулахдаа гэр бүлийн гишүүдээс нэг хүн нь шинжилгээ өгөөд зорчино гэсэн журмаар явж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хэзээ дуусах юм энэ байдлаар бол 2 жил болно
Монгол улсын засгийн газар, ЭМЯ ны хийж байгаа ажил өчүүхэн юм даа чааваас. Өрхийн эмнэлэгт вакцинжуулалт хийж байгаа юм шиг.