Италид улаан бүсийн сургууль, цэцэрлэгүүдийг хаана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Коронавирусний “Нигерийн” гэх тодотголтой шинэ омог Италийн хойд хэсгийн Брешиа хотод илэрчээ. Италийн вирус судлаачдын холбооны ерөнхийлөгч, Микро биологийн лабораторийн захирал Арналдо Карузо одоогоор гаргаж аваад буй вакцинууд энэ омогт үйлчлэхгүй байж болзошгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн оны хавар цар тахалд хүчтэй нэрвэгдсэн Брешиа хотод халдвар дахин нэмэгдэж, хорио цээрийн дэглэмийг чангатгахад хүрээд байна.

Тус улсын Эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллээр, Италид “британи” омгийн халдвар 54-64 хувь давамгайлж байгаа аж. Өнгөрсөн сарын эхээр шинээр халдвар авагсдын 20 хүрэхгүй хувьд энэ омог илэрч байжээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Италийн Засгийн газар улаан бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэр гаргажээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт гурван сая орчим хүн халдвар авснаас 98 мянга гаруй хүн эндээд байна. Италийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, өнгөрсөн нэг хоногт 17 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 343 хүн нас баржээ.

 

 

Top