ЭМЯ: Вакцинжуулалт удаан байгаа асуудал удахгүй шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэрээ ЭМЯ-наас вакцинжуулалтын талаар “Улаанбаатар хотод нийт 13200 гаруй хүн вакцинд хамрагдаад байна. Нэн тэргүүнд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багийнхныг дархлаажуулж байна" гэлээ. Вакцинжуулах үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхэд дайчлагдах хүмүүсийг мөн вакцинжуулж байгаа аж.

Иргэд та бүхэн вакцинд хамрагдсаны дараа мэдэгдэл мессеж очих гэнэ. Уг мэдэгдэлд дараагийн тунд хэзээ хамрагдахыг заасан байх юм. Мөн вакцин хийлгэсний дараа гарч буй хариу урвалыг бүртгүүлэх цахим хуудас байгаа гэлээ.

ЭМЯ вакцинжуулалттай холбоотой мэдээллийг цаашид өдөр бүр хүргэх аж. Вакцинжуулалтын системээ өргөжүүлээд явахад цар тахлын вакцинжуулалтыг хурдан хийх боломжтой, энэ үйл ажиллагаа удаан байна гэсэн асуудал удахгүй шийдэгдэж, зохицуулалт хийнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(202.21.108.138) 2021 оны 03 сарын 04

одоо л дөнгөж төлөвлөж байна уу

0  |  0
Иргэн(49.0.154.59) 2021 оны 03 сарын 04

Ээ чааваасдаа гэж, орж ирсэн 75 мянган хүнд хийх вакцин ийм олон хонож байхад яагаад хурдан хийгээд дуусдаггүй юм бэ!!! ЭМЯ шинэ сайд болон УОК -ын зохион байгуулах чадвар үнэхээр доод түвшинд бнаа!!! Зохион байгуулах чадваргүй сайд дарга нарыг нь хурдан солиочэээ!!! Коронавирус чинь өдөр болгон олноороо нэмэгдээд бна нь шдээ. Ард түмэн вакцин хурдан тариулахыг хүлээгээд бнаа!

0  |  0
Top