Эрүүл мэндийн яам коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр нийслэлд тусгаарлах байруудаас гадна дараах байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон талаар танилцуулав.
Тодруулбал,
- ХУД-ийн 2-р хорооны 7-р байр, 8-р байр,
- ХУД-ийн 4-р хороо, "Гарден сити" хотхоны 1301-р байр,
- ХУД-ийн "Рапид харш" хорооллын 7-р байр,
- ХУД-ийн 15-р хороо, "Романа резиденс" хотхоны 33-р байр,
- ХУД-ийн 21-р хороо, 481-р байр,
- БГД-ийн 5-р хороо 113-р байр,
- БЗД-ийн 25-р хороо "Хийморь" 13-74-Г байрны нэгдүгээр орц,
- БЗД-ийн 26-р хороо "Кристал таун" хотхоны 804-р 3-р орц,
- БЗД-ийн 2-р хороо, "Залуус" 11-р нийтийн байр,
- БЗД-ийн 12-р хорооны 82-р байр,
- БЗД-ийн 8-р хорооны Цагдаагийн академийн 50А байр,
- БЗД-ийн 8-р хорооны 55Б байрны 2-р орц,
- ЧД-ийн 2-р хороо, 21-р байр,
- СБД-ийн 1-р хорооны “Ambassador” хотхонд хөл хорио тус тус тогтоожээ.
Н.Уянга