Далай лам Covishield вакциныг сонголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Дхарамсал хотын Zonal Hospital эмнэлэгт коронавирусний эсрэг вакцин хийлгэлээ. Энэ жил 85 настай гэгээнтэн AstraZeneca/ Oxford-ийн бүтээсэн Covishield вакцинд хамрагдсан юм. Энэ вакциныг Энэтхэгийн Serum Institute-д үйлдвэрлэж байна.

Вакцин тариулсныхаа дараа Далай лам “Найз нөхдийнхөө зөвлөсний дагуу вакцин хийлгэлээ. Энэ вакцин маш найдвартай, үр дүнтэй шүү. Бүгд вакциндаа хамрагдаарай” гэж уриалсан байна.

Одоогийн байдлаар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНУ-ын Ерөнхийлөгч Жо  Байден, Саудын Арабын Хун тайж Мохамед бен Салман, Ромын Хамба лам Франциск, Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоан, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн тэргүүд вакцинд хамрагдаад байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аө(66.181.179.70) 2021 оны 03 сарын 08

МОНГОЛ ШАВЬ НАР НЬ ЭНД ҮРЭЛ НТР ХИЙГЭЭД БАЛЛАЖ БАЙХАДДАА ДАЛАЙ БАГШИ

0  |  0
иргэн(185.220.100.244) 2021 оны 03 сарын 07

Сүсэгтэн олонд болхоор зөвхөн ”дарь эх”-ийн тарни сайн унш гээд л байсан. Өөрөө болхоор хамгийн түрүүнд шинжлэх ухааны вакцин хийлгээд л. Хүн гэдэг (өрийгөө амьд бурхан гэж өргөмжлүүлсэн ч) өчүүхэн амьтан юм даа!

0  |  0
zochin(49.98.152.250) 2021 оны 03 сарын 07

bugdiig arutagaj yadag yadag geele lam nar huldaag korono garch medsen ashgui dee Mgl’r duuren lam nar ymar ch ed shedguig Mgl ard tumen oilgoson bgaa yum bol lam gej guideg uls baidag zovj orlson mungu gandan lamruu barj guideg uls oilgoj av ter mundag shutdeg lam nar ter erhem nomoo unchaad korono dardag darsan getel hudlaa b san Mgl.r duuren lam nar er n ymar gavya tai uls yum boldo⁉️ lam ed shig hna bna kkk

0  |  0
Мунхарсан Мояачууд(202.126.88.183) 2021 оны 03 сарын 07

Нөгөө үрэл мүрэл номын шид байхгүй юу. Худлаа гарууд шүү нээрээ. Яс юман дээрээ шинжлэх ухаан л байдан байхгүй юу.

1  |  0
Top