Японд шувууны томууны улмаас 83 мянган тахиа устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

 

Японы төв Тотига мужийн эрх баригчдын шийдвэрээр шувууны томуу дэгдсэн фермийн аж ахуйн 83 мянган тахиаг устгалд оруулжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр шувууны томууны голомт тус мужийн Хага хотын шувууны нэгэн фермийн аж ахуйд бүртгэгдсэн байна.

2020 оны арваннэгдүгээ сараас хойш Японы 15 муж дахь 36 шувууны аж ахуйд шувууны томуу дэгдсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор тус улс нийт 6.5 сая тахиа устгаад байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top