ЭМЯ: 1783 шинэ тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эндлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.07.10, 11:00 цаг)

 

Сүүлийн 24 цагт  1783 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс тав нь эрүүл мэндийн ажилтан байгаа бол дотоодын халдварын 1778 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 1030, хөдөө орон нутагт 748 шинэ тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд 3397 хүн эдгэрсэн бол 13 хүн нас барлаа. Тэдний дунд 22 настай нэг эрэгтэй, бусад нь 50 дээш насны хавсарсан суурь өвчтэй хүмүүс байв. Дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ. 

Дархлаажуулалтын төвүүд энэ сарын 11-13-ны хооронд амарч, 14–өөс эхлэн тусгай хуваариар ажиллана. Дархлаажуулалтын төвүүд хоёрдугаар сарын 23-аас амралтгүй ажиллаж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top