Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар авах эрсдэл бусад хүмүүстэй харьцуулахад гурав дахин их болохыг ОХУ-ын Сибирь, Ойрх Дорнодод явуулсан судалгаа харуулжээ.
Кемеровогийн Анагаах ухааны улсын их сургууль, Чита мужийн Анагаах ухааны академитай хамтран явуулсан судалгаанаас үзвэл дээрх мужуудад 100 мянган хүнд ногдох халдварын тохиолдол 1960 байсан бол жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 5933 байжээ.
КОВИД-19 халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй өвджээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралт 100 мянгад 505 буюу 0.14 хувьтай байжээ.
Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдэд хугацаанаасаа өмнөх төрөх тохиолдол эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдээс гурав дахин их тохиож байснаас гадна кесарев хагалгаа хийх магадлал 1.5 дахин өндөр байжээ. Тиймээс мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйчүүдийг халдварын сөрөг үр нөлөөнөөс хамгаалах цорын ганц арга зам нь вакцин гэж үзэж байна. “Спутник V” вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх заалттай гэнэ.
Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий дахинд нийт 185.6 сая хүн халдвар авснаас дөрвөн сая гаруй нь энджээ.
Сэтгэгдэл ( 0 )