КОВИД-19: Дэлхийд нийт 115 мянган эмч, эмнэлгийн ажилтан алтан амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 10

Дэлхий дахинд коронавирусний халдварын улмаас нийт 115 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан алтан амиа алдлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Үүнээс гадна бусдын амийг аврах үүргээ гүйцэтгэж байхдаа олон сая цагаан нөмрөгтөн халдвар авчээ. Тиймээс ДЭМБ-ын тэргүүн эмч, эмнэлгийн ажилтнуудад ажиллах аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж, эрүүл мэндийн салбарт оруулж буй санхүүжилтийг ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт хэмээн авч үзэх ёстой гэж онцолсон байна. Дэлхий дахинд сая сая эмч, эмнэлгийн ажилтнууд өнөө хэр вакцинд хамрагдаагүй байгаа нь байж боломгүй явдал юм гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ene(139.5.219.97) 2021 оны 07 сарын 12

Mongol tsever uu

0  |  0
Top