Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Өнөөдөр 2022.05.30 Билгийн тооллын битүүн. Энэ оны 150 дахь өдөр бөгөөд он дуустал 215 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа, 20 цаг 41 минутад жаргана. Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 1 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн өдөр, Олон улсын багтраа өвчний эсрэг өдөр, Перуд Үндэсний төмсний баяр, АНУ-д Үндэсний цэцэг услах өдөр, Никарагуад Ээжийн өдөр, Гондураст мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгч Стивен Жеррард, Грэмми шагналт америк гитарчин Том Морелло, Их Британийн анхны сансрын нисэгч Хелен Шармен, ОХУ-ын Ардын жүжигчин Роксана Бабаян, Украины дуучин, улстөрийн зүтгэлтэн Оксана Билозир зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1431 оны энэ өдөр 100 жилийн дайнаар Францын Руен хотод Жанна Д.Аркийг шатаан цаазлав.

1510 онд Мин гүрний эзэн хаан Женгдэгийн арми, Жү Жифан тэргүүтэй босогчдыг буулган авав. Ингэснээр хунтайж Анхуагийн бослого дарагдсан юм.

1574 онд III Генрих Францын эзэн хаан болов.

1631 онд Францын анхны хэвлэмэл сонин "Gazette de France" сонин хэвлэгдэж эхлэв.

1866 онд Нью-Йорк хотод түүхэнд анхны замын осол гарч, машин унадаг дугуйтай мөргөлдсөн байна.

1911 оны энэ өдөр алдарт “500 миль Индианаполис” уралдааны анхны гараа болж, Рэй Хэрроун түрүүлжээ.

1925 онд Хятадын Шанхай хотод цагдаа нар иргэдийн жагсаалыг дарж,  10 хүн амиа алджээ.

1967 оны энэ өдөр Нигерид Иргэний дайн эхэлжээ.

1998 онд Афганистаны Тахар мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4000-4500 хүн амь насаа алдав.

2013 оны энэ өдөр Нигери улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хориглов.

Энэ өдөр үс засуулахад тохиромжгүй.   

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мад худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргаад замдаа гараарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top